Та кремээ хэрхэн сонгох вэ?

2021-06-22 15:11
Та кремээ хэрхэн сонгох вэ?

S cosmetics - Америк барааны төрөлжсөн дэлгүүр  

АНУ-ын Лос Анжелес хотоос ирсэн 30 гаруй брэндийн оргинал крем, праймерийг сонголтоо хийх боломжтой 💁

ӨӨРТ ТОХИРОХ КРЕМЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ТАЛААРХ 10 ЗӨВЛӨГӨӨГ S COSMETICS ХҮРГЭЖ БАЙНА. 

1. Өөрийн арьсны онцлогоо мэдэх. ✅

Хуурай, хэвийн, тослог, холимог гэх мэт онцлогоос шалтгаалан кремээ сонгох. Хэрвээ хуурай арьстай арьс нь чийгшилээ алдсан бол чийгшүүлэх арьс арчилгааны үүрэгтэй крем сонгох, тослог бол гялтайхгүй матт эффекттэй крем сонгох нь зүйтэй.

2. Кремний бүтэц маш чухал. ✅

Энэ талаар мэдлэгтэй байвал маш зөв сонголтыг хийдэг. өдөр тутамдаа маш хөнгөн бүтэцтэй арьсанд ачаалал өгөхөөргүй нимгэн түрхэлттэй, арьсанд өөгүй уусч харагдуулдаг кремийг сонгоорой. Арга хэмжээ уулзалтанд нягт бүтэцтэй, удаан тогтоцтой, өө даралт сайтай кремийг сонговол зүгээр. 

3. Өө сэв, нөсөө толбо, сорвитой арьсанд крем сонгох бол арьсны онцлогоо харгалзахаас гадна, concelaer - өө дарагч агуулсан крем сонгох, эсвэл хөнгөн бүтэцтэй крем сонгоод зөвхөн жижиг өөтэй хэсгүүддээ concelaer ашиглаж болно. ✅Нийтэд нь зузаан крем түрхэхгүйгээр шийдэж болно гэсэн үг.

4. Хүн бүрийн арьсны онцлог, өнгө өөр өөр байгаа. Тэр найзын, эсвэл тэр дуучны түрхдэг крем гэдэг сонголтыг битгий хийгээрэй.✅ Тухайн бүтээгдэхүүний review бичлэг youtube-д зөндөө байгаа. Хамгийн чухал нь өөрөө тестлээд үзээд авах нь зөв. S cosmetics америк оргиналь 30 гаруй төрлийн кремээ тестлэх үзэх боломжтой худалдаалдаг.

5. Кремний өнгийг сонгохдоо өөрийн арьсны өнгөтэй аль болох ижилсүүлэх.✅ 1-2 тоноор цайвар сонгох нь элбэг байдаг ч хүзүү, чихний хэсэг нь ялгараад уусгахгүй бол хиймэл харагдуулна. Мөн bronzer, highlighter, blush-хацар өнгөлөгч ашиглан илүү гэрэлтсэн гоё зөв будалтыг хийж болно.

6. Крем хэрэглэж л байгаа бол бэйс праймер заавал хэрэглэнэ.✅ Энэ нь нүхжилт дарж, арьсны өнгийг жигд болгож, толийлгож, өнгөц үрчлээс далдалж, будаг удаан тогтоох гээд маш олон давуу талуудтай. S cosmetics-д 20 гаруй брэндийн праймер бэйс худалдаалагддаг.

7. Хуурамч бүтээгдэхүүнээс болгоомжлох.✅‼️Манай монголд хуурамч бүтээгдэхүүн асар ихээр худалдаалагдаж охид бүсгүйчүүдийн гоо сайхан эрүүл мэндэд заналхийлж байгаа билээ. S cosmetics сүүлийн 5 жил АНУ-аас оргиналь кремнүүдээ агаарын тээврээр ямар нэг хугацаа хадгалалтын зөрчилгүйгээр оруулж ирэн худалдаалж байгаа билээ. найдвартай газраа сонгох нь бас чухал шүү.

8. Кремээ түрхэж тестэлж үзэхэд таньд төрж буй мэдрэмж чухал . өөр хэлбэл хэт зууралдамтгай өтгөн, хэт шингэн байна уу , өмнө нь хэрэглэж байсан кремтэйгээ харьцуулж үзээд сонголтоо хийж болно.✅

9. Хөгшрөлтийн шинж тэмдэг үүссэн арьсанд хөнгөн бүтэцтэй кремийг жигд түрхэх.✅ Ингэснээр үрчлээсийг тодруулахгүй гөлгөр харагдана. Залуу охидууд аль болох хөнгөн будсан ч будаагүй мэт натурал харагдуулах кремийг сонгож өтгөн зузаан кремнээс татгалзаарай.

10. Кремэндээ ач холбогдол өгөхөөс гадна багс, спонж сайн чанарынх байхад анхаарах.✅ спонж хэрэглэх бол бага зэрэг норгож хэрэглэвэл өөгүй жигд түрхэгдэнэ.

S COSMETICS - ХАМГИЙН ОЛОН ОРГИНАЛ КРЕМТЭЙ ДЭЛГҮҮР

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл